Аялал жуулчлал ба орон нутгийн эдийн засаг

Өчигдөр Аялал жуулчлал ба орон нутгийн эдийн засаг гэсэн сэдвийн хүрээнд Олон улсын Мерси Кор /Mercy corp/, Тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн төвтэй ТББ /STDC NGO/ хамтран зохион байгуулсан семинарт сургалтанд суулаа. Улаанбаатар зочид буудлын 6 давхрын хурлын танхимд болсон уг хуралд Олон улсын донор байгууллагууд, аймгуудын ЗДТГ-ийн Аялал жуулчлалын хэлтсүүдийн төлөөлөгч нар, төрийн бус байгууллагууд, ТХГН-ийнхан, хувийн хэвшлийн тур оператор болоод жуулчны баазынхан, аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын багш төлөөлөгчид нийлсэн 60 гаран хүний бүрэлдэхүүнтэйгээр 09 цагаас 15 цаг хүртэл амжилттай явагдлаа.

Семинарын үеэр дараахи илтгэлүүд хэлэлцэгдсэн болно.

Дээрх сэдвүүдээр илтгэл семинар тавигдсаны дараа дараахь дүгнэлтэнд хүрсэн болно.

Нутгийн иргэдийг Аялал жуулчлалд татан оруулах, орон нутгийн эдийн засгийг нэмэгдүүлэхэд орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшлийнхэн, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаа чухал бөгөөд явуулж буй үйл ажиллагаануудаа хамтран зохион байгуулах, орон нутгийн иргэдийн оролцоог зөв ашиглах цаг болсон гэдгийг талууд бүрэн хүлээн зөвшөөрснөөр өндөрлөсөн юм.

МУИС-ын Цоморлиг, ХҮДС-ийн Амаржаргал нар

Х.Түмэндэлгэр ах Говийн Аялал жуулчлалын орон нутгийн оролцооны талаар илтгэл тавив.

Дэлхийн банкны Жим Рэйчерт

Хустай БЦГ-ийн нутгийн иргэдийн аялал жуулчлалын оролцоо

Ногоон гэрчилгээжүүлэлт илтгэлийн үеэр

Амараагийн цаана Хөвсгөл Трэвелийн менежер Д.Наранчимэг, Б.Болорцэцэг нар

Сэтгэгдэлүүд:

1. Eco_mon | 2009-11-04 20:21:05
ийм юм болсийм бий. Мэдээгээр гараадл байсан...
2. Melody (зочин) | 2009-11-08 17:17:05
Ер нь бол энд дурдсан дүгнэлтийг хийхийн тулд заавал тусгай семинар зохион байгуулаад ч хэрэггүй, тэртэй тэргүй ойлгомжтой шүү дээ, орон нутгийн иргэдийн гар дээр очих морь тэмээний үнэ хөлсөө ядаж эхний ээлжинд нэмэгдүүлээч, хий л онолдоод л суугаад байх юм, тэр хооронд нь аялал жуулчлалыг нуруун дээрээ хэн үүрч явдгийг бодоод үзмээр юм!
3. Mike (зочин) | 2009-11-15 12:47:44
saihan boljee de

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.