Жижиг бизнесийн үүсэл хөгжил, шалтгаан

Жижиг бизнесийн үүсэл хөгжил нь "Entrepreneur", "Entrepreneurship" гэсэн франц үгтэй салшгүй холбоотой билээ.

XVI-XVII зууны үед францад жүжигчин, барилгачин, татвар хураагч зэрэг хувиараа гэрээ хийж хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг "Entrepreneur" хэмээн нэрлэдэг байжээ. Харин хожим нь хэсэг хугацаанд аливаа аюул, бэрхшээл, эрсдэлээс айдаггүй зоригтой, золбоотой, эрсдэлд дуртай хүмүүсийг энэ үгээр дууддаг болжээ.

Аж үйлдвэр хөгжиж, үйлдвэрлэл, үйл ажиллагааны зохион байгуулалт сайжран боловсронгуй болохын хамт "үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч" гэсэн утгаар хэрэглэгдэх болсон байна.

- Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч гэж хэн бэ?

- Үйлдвэрлэл, худалдаа эрхлэнэ гэж юу вэ?

Энэ салбарыг сонирхох сонирхол дэлхий дахинд өсөн нэмэгдэж байгаа тул ийм асуулт олонтаа гарах боллоо. Гэвч өнөөг хүртэл "үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч" гэсэн ойлголтыг нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт байхгүй, судлаачид өөрсдийн судалгаа, ажиглалтанд үндэслэн янз бүрийн тодорхойлолтуудыг гаргаж байна.

Entrepreneur - Антрепренер нь зуучлагч гэсэн утгатай үг юм. Зуучлалыг анх Азид хүргэж ирсэн европ хүн бол Марко Поло билээ. Энэ хүн Европ Хятадын худалдааны анхны суурийг суурийг тавьж, аян замд гарахдаа тэр үеийн заншлаар худалдаачинтай гэрээ хийж гарын үсэг зурсан бөгөөд харин худалдаачин түүнд өөрийн бараагаа худалдуулахаар түүнд өгч байжээ.

Антрепренер гэдэг нэр томьёо дараах үе шатуудыг дамжин хөгжиж иржээ.

Дундад эртний үе: Жагсаал, парад хөгжмийн тоглолтыг зохион байгуулагч, томоохон хэмжээний барилга буюу төслийн биелэлтийг харуулсан хүн.

XVII зуун: Өртөг нь урьдаас тогтоогдсон гэрээг улстай байгуулсан хүн. Ийм хүн гэрээний нөхцлийг биелүүлэх санхүүгийн бүхий л хариуцлагыг өөртөө хүлээдэг. Мөн үнийн зөрүүнээс олсон ашгийг өөрөө авдаг байжээ.

·        1725 он Ричард Кантильон: Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч бөгөөд аз туршилтын нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байдаг гэж тодорхойлжээ.

·        1797 он Бодо: Эхлэн хөгжиж буй ажил хэргийнхээ төлөө хариуцлага хүлээдэг хүн бөгөөд төлөвлөж, хянаж, зохион байгуулж, үйлдвэрлэлийг эзэмшиж байдаг хүн гэж тодорхойлжээ.

·        1803 он Жан Батис Сей: Капиталын орлого, үйлдвэрлэл, худалдааны эзний орлогоос ялгаатай гэж үзсэн бөгөөд түүнийг эрхлэж байгаа байдлаар нь ялгах нь чухал гэж үзжээ.

·        1934 он Жозеф Шумпетер: Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч бол шинэ технологи боловсруулж буй шинэчлэгч гэж тодорхойлсон байна.

·        1961 он Девид Макллеланд: Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч бол аз туршилтын нөхцөлд ажиллаж буй эрч хүчтэй хүн гэж тодорхойлжээ.

·        1964 он Питер Друкер: Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч бол аливаа боломжийг дээд зэргээр ашигладаг, ашиг хонжоотой ажилладаг хүн юм гэж тодорхойлжээ.

·        1975 он Альберт Шапиро: Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч бол санаачлага гаргадаг, нийгэм, эдийн засгийн механизмыг зохион байгуулдаг хүн. Аз туршилтын нөхцөлд ажиллахдаа гарч болзошгүй бүтэлгүйтэлийг бүрэн хариуцдаг хүн гэж тодорхойлжээ.

·        1985 он Роберт Хизрич: Үйлдвэрлэл, худалдаа эрхлэнэ гэдэг нь өртөг бүхий ямар нэгэн шинэ зүйлийг бүтээх үйл явц юм. Харин үйлдвэрлэл, худалдаа эрхлэнэ гэдэг нь өртөг бүхий ямар нэгэн зүйл бүтээх үйл явц бөгөөд шаардлагатай бүхий л цаг, хүчээ зарцуулж, санхүүгийн, сэтгэл зүйн, нийгмийн бүхий л аз туршилтыг өөртөө хүлээж, шагналд нь мөнгө, хүрсэн амжилтаараа сэтгэл ханамж авч буй хүн юм гэж тодорхойлжээ.

Эдгээр бүх тодорхойлолт нь үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчийг өөр, өөрийн үзэл баримтлалаар авч үзэж байгаа ч тэдгээр нь бүгдээрээ шинэлэг зүйл, зохион байгуулагчийн авъяас, бүтээлч зарчим, аз туршилтанд бэлэн байх зэрэг ойлголтыг багтаасан байна.

"Entrepreneurship" буюу овсгоотой байх гэдэг нь аливаа бизнесийг үүсгэн байгуулах, ажиллуулах, эрсдлээс сэргийлэн хамгаалах үйл явц юм. Харин "Entrepreneur" буюу овсгоотон гэж дээрх үйл ажиллагаа эрхэлдэг эзэн хүнийг хэлнэ гэж манай судлаач эрдэмтэд тодорхойлжээ. Иймээс ашиг олох, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, зорилгоор аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, идэвхитэй ажилладаг эзэн хүнийг аж ахуй эрхлэгч гэж хэлж болох юм.

Ажил хэргээ гүйцэтгүүлэхийн тулд мэргэшсэн менежер хөлслөн авсан атлаа дараа нь өөр зүйлд хувийн сонирхлоо хандуулдаг хүн бол овсгоотой эзэн биш юм.

Жижиг бизнесийн эзэн хүн өөртөө итгэлтэй, бие даасан, эрч хүчээр дүүрэн, бүтээлч, санаачлагатай, уян хатан, өөдрөг сэтгэлтэй, манлайлагч, хүнтэй харилцах, таамаглал дэвшүүлэх, юманд шүүмжлэлтэй хандах, эрсдэл тооцох чадвартай, зах зээлээ мэддэг, ашгийн төлөө явдаг, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн технологийн мэдлэгтэй байвал амжилтанд хүрдэг.

Жижиг бизнесийн байгууллагын мөн чанар нь риск даах чадвартай, өөртөө итгэлтэй, байгууллагын гадаад, дотоод орчныг өөртөө ашигтайгаар үйл ажиллагаандаа ашиглаж чаддаг байх явдал юм.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.