Монгол орны экспортын чухал салбарын нэг болон танигдсан аялал жуулчлалын салбарын хөгжилд хувийн хэвшлийнхний үүрэг ач холбогдлыг үнэлээд байршгүй билээ. Мэдээж шинэ зах зээлд орох, шинэ бизнес хийхэд асуултаар, асуудлаар дүүрэн угтдаг нь жам ёсных. Гагцхүү тэрхүү бэрхшээл, саадуудыг хэрхэн давж гарах нь тухайн бизнес эрхлэгчийн туршлага, мэдлэгээс хамааралтай билээ.
Иймд шинээр үүсгэн байгуулагдаж буй болон аялал тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулсан аялал жуулчлалын компаниудын удирдлагад ямар АСУУЛТ, асуудал тулгардаг талаар мэдэж авч, тэдгээрт ХАРИУЛТЫГ нь хэлж өгөх зорилгоор судалгаа авч байгаа юм.
Та бүхэн доорхи төрөлд мэдэхийг хүссэн асуултуудаа бичиж явуулна уу.
- Аялал жуулчлалын тур оператор компанийн менежмент
- Аялал жуулчлалын тур оператор компанийн маркетинг
- Жуулчны баазын үйл ажиллагаа
- Зочид буудлын үйл ажиллагаа
- Хөтөч тайлбарлагч
- Байгууллагын бичиг баримт
- Хууль, эрх зүйн орчин
- Аяллын маршрут, хөтөлбөр төлөвлөлт
- Аялал зохион байгуулалт
Х.Ариунболд
И-Мэйл: boldoo_k@yahoo.com /асуултаа И-Мэйл руу явуулна уу /
Блог: http://monreve2008.bblog.mn

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: