GREEN WORLD BIKE TOUR-2009

Аялалын нэр: Ногоон дэлхий цагаан хүнс
Үргэжлэх хугацаа: 3 жил
Аялалын зорилго: Дэлхийн дулаарлын эсрэг бидний оруулах хувь нэмэр
Чиглэл: Монгол-Дундад Ази-Европ-Америк
Аялалын төрөл: дугуйн аялал
Аялал эхлэх хугацаа: 2009.08.05

Багийн гишүүд:
А.Ганзориг. (GZOartstudio, Бизнетворкын гишүүн, багийн ахлагч)
Д.Оюунсайхан (Zamilan photostudio, , Бизнетворкын гишүүн, багийн гишүүн)
Г.Замилан (багийн гишүүн)

Аялалын зорилго тодорхой бөгөөд энэ нь та бид ногоон дэлхийгээ хамгаалахад гар бие оролцох цаг аль хэдийнээ иржээ гэдгийг аялалын туршид уулзах улс үндэстний хүн бүрт өөр өөрийн хэлээр нь байг гэхэд хийж байгаа аялалаараа ойлгуулан таниулахад орших юм.

Мөн Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгахад өөрийн сурч мэдсэн, хийж чадах зүйлээр (монгол бичгийн бийрийн урлаг, монголыг сурталчилсан гэрэл зургийн мини үзэсгэлэн гаргах г.м) хувь нэмрээ оруулан аялсанаар бас нэг зорилго биелэгдэгдэнэ.

Багийн хувьд нэгдмэл нэг байж тавьсан зорилгодоо хүрэх, бие сэтгэлийн хатыг олж авах, цаашлаад дэлхийгээр аялсан Монголын анхны гэр бүлийн дугуйн аялагч нар болоход чиглэгдэж байгаа билээ.

Аялалын явцын тухай гэрэл зураг болон тэмдэглэл, сонирхолтой мэдээ мэдээллийг блогтоо мэдээ ирэхэд нь байнга байршуулах ба та бүхнийг сонирхон үзэж санал сэтгэгдэлээ үлдээж байна гэдэгт найдаж байна.

Энэхүү аялал олон сар жилээр үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа тул зардал мөнгө өндөр гарах нь дамжигггүй. Уг аялалыг ойлгон дэмжиж хамт олон байгууллагаараа болон бүлэг, танилын сүлжээгээрээ сэтгэлийн болон мөнгөн хандив тусламж өргөнө үү хэмээн эрхэм блогоор зочилогсдоосоо хичээнгүйлэн хүсч байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хандивын данс: Голомт банк – 4207 3319 8272 4561
Хүлээн авагч: ALEKSANDR GANZORIG
Утас: 9908 1933

Ингээд уг аялалд гарсан А.Ганзоригийнхоо гэр бүлийн аялалын гарааг сурвалжилсан хэдэн зураг орууллаа.

Аялалын үндсэн ЛОГО

Энгэрийн лого

Энэ дугуйгаар бөмбөрцөгийн нөгөө тал хүртэл явна даа...

Аялалын бүрэлдэхүүн

Хүүтэйгээ хамт гарган өглөө.

Тэд Улаанбаатар хотынхоо төв цэгээс гараагаа эхэлсэн.

Замилан хүү үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болно гэдэгт итгэж байна.

МҮОНРТ-ийн Үндэсний радиод ярилцлага өглөө. /Монгол даяар цацагдах тул хөдөө

орон нутагт байгаа та бүхэн минь тусалж дэмжээрэй/

Ээж, хүү

Талбайгаа нэг тойроод явнаа...

Аялалын мэдээллийг баталгаажуулах CANON брэндээ аваад явна даа

Аян замдаа сайн яваарай.

Сэтгэгдэлүүд:

1. tsgn (зочин) | 2009-08-05 23:11:18
Sain uu anxni xuni xuvid xelexed anxni ger bulin duguin aylalin bagtaa aja aja amjilt ta nar chadnaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.