Монгол орны шувуудыг таньж сурцгаая
Блогынхоо танин мэдэхүйн хэсгийг өргөтгөх зормлгоор шувуудын зургийг монгол, олон улсын нэрээр нь орулж байхаар болоод цөөн хэдэн шувуудын зургийг орууллаа. Хөдөө орон нутагт аялан явахад шувуудаа таньж байх нь чухал гэдгийг мэддэг хэрнээ сайн таньдаггүй ээ. Тиймээс энэ мэдлэгийг нэмэгдүүлэх цээжлүүлэх зорилгоор оруулж байхаар шийдэв. Дагуур гал сүүлт /Daurian Redstart/
"Монгол орны шувуудыг таньж сурцгаая" цааш унших »
Аялал жуулчлалын үе үеийн сайдууд
Монгол улсын төр засгаас Аялал жуулчлалын салбарыг дэмжиж байгаагийн тод илрэл бол Аялал жуулчлалын яамыг 2005 оноос бий болгон өнөөг хүртэл төр засгийн бодлогоор дэмжиж ирсээр байна. Өнөөг хүртэл 4 сайд солигдсон боловч гарт баригдахаар бодитой томоохон шийдвэрийг гаргасан нь үгүй л байна. - Нөгөө л олон улсын болоод дотоодын нислэгийн чиглэл, тоо цөөн, үнэ өндөр, хуваарь хожуу гардаг гэх мэт асуудлууд - Аялал жуулчлалын хууль эрхзүйн орчин хангалтгүй - Монгол орныг сурталчилсан маркетингийн сурталчилгааны нэгдсэн бодлого үгүй гэх зэрэг олон асуудлууд байсаар байна.  Ингээд энэ удаад 2005 оноос өнөөг хүртэл Аялал жуулчлалын яамыг удирдан ирсэн сайд нарын товч танилцуулгыг орууллаа.
"Аялал жуулчлалын үе үеийн сайдууд" цааш унших »
Crossing Mongolia

Mountain bike in Mongolia

Green World

Хэдэн зураг 2 /өвлийн ойд/

"Хэдэн зураг 2 /өвлийн ойд/" цааш унших »
МАЖБСНийгэмлэгийн Маркетингийн албаны мэдээлэл:

2009 оны 11 дүгээр сарын 12-ны 11.00-13.00 цагийн хооронд БНУУ-ын Занка хотхоны хүүхэд, залуучуудын төвийн ерөнхий захирал, Балатон бүс нутгийн аялал жуулчлал хариуцсан хатагтай Богоо Агнэш Монголын аялал жуулчлалын компаниудын удирдлага мөн аялал, жуулчлалын дээд сургуулийн багш нартай Аялал жуулчлалын үндэсний төвийн хурлын зааланд уулзалт, ярилцлага хийх гэж байна. Уулзалтанд оролцох сонирхолтой багш нар 96058060 утсаар холбогдоно уу.

Аялал жуулчлал ба орон нутгийн эдийн засаг
Өчигдөр Аялал жуулчлал ба орон нутгийн эдийн засаг гэсэн сэдвийн хүрээнд Олон улсын Мерси Кор /Mercy corp/, Тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн төвтэй ТББ /STDC NGO/ хамтран зохион байгуулсан семинарт сургалтанд суулаа. Улаанбаатар зочид буудлын 6 давхрын хурлын танхимд болсон уг хуралд Олон улсын донор байгууллагууд, аймгуудын ЗДТГ-ийн Аялал жуулчлалын хэлтсүүдийн төлөөлөгч нар, төрийн бус байгууллагууд, ТХГН-ийнхан, хувийн хэвшлийн тур оператор болоод жуулчны баазынхан, аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын багш төлөөлөгчид нийлсэн 60 гаран хүний бүрэлдэхүүнтэйгээр 09 цагаас 15 цаг хүртэл амжилттай явагдлаа.
"Аялал жуулчлал ба орон нутгийн эдийн засаг" цааш унших »
“Сургалт, Судалгааны арга зүйн технологийн шинэчлэл” сэдэвт аялал жуулчлалын багш нарын cургалт
Зохион байгуулагч: БОАЖЯны АЖГазар, АЖБСНийгэмлэг Сургалтын хамрах хүрээ: Аялал жуулчлалын мэргэжлийн багш Хугацаа:  2009 оны 11 сарын 6-7 нд /11 сарын 6-íä 16.00 цагààñ, 7-нд 10.00 цагààñ ýõëýíý/ Хаана болох: МУБИС–ийн хичээлийн “Б” байрны 304 тоот өрөөнд Сургалтын цаг:  14 цаг
"“Сургалт, Судалгааны арга зүйн технологийн шинэчлэл” сэдэвт аялал жуулчлалын багш нарын cургалт" цааш унших »
Хятад нутгаар
За мэргэжил нэгт анд Э.Цэрэнбатыг БНХАУ-ӨМӨЗО-ны Багшийн их сургуульд докторантад сурч байгааг мэдэх нэг нь мэдэж байгаа байхаа. Хэдий тэр өөр мэргэжилээр төгссөн ч гэсэн Аялал жуулчлалын салбарт өөрийн бүтээлүүдээрээ /аймгуудын аялал жуулчлалын газрын зураг, Дорнод, Хэнтий, Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын ном/ танигдсан гэж боддог. Саяхан Э.Цэрэнбат маань Хятадын хойд нутгийн аялал жуулчлалын голлох бүс нутгуудаар нутаг нэгтнүүдтэйгээ аялан гол үзмэрүүдийн талаар зураг буулгаснаа бусадтайгаа хуваалцах зорилгоор миний блог-д нийтлүүлж байгаа юмаа.
"Хятад нутгаар" цааш унших »
Таавар № 09

Хаана байдаг, ямар нэртэй, ямар түүхтэй хана вэ?

Жижиг бизнесийн үүсэл хөгжил, шалтгаан
Жижиг бизнесийн үүсэл хөгжил нь "Entrepreneur", "Entrepreneurship" гэсэн франц үгтэй салшгүй холбоотой билээ. XVI-XVII зууны үед францад жүжигчин, барилгачин, татвар хураагч зэрэг хувиараа гэрээ хийж хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг "Entrepreneur" хэмээн нэрлэдэг байжээ. Харин хожим нь хэсэг хугацаанд аливаа аюул, бэрхшээл, эрсдэлээс айдаггүй зоригтой, золбоотой, эрсдэлд дуртай хүмүүсийг энэ үгээр дууддаг болжээ. Аж үйлдвэр хөгжиж, үйлдвэрлэл, үйл ажиллагааны зохион байгуулалт сайжран боловсронгуй болохын хамт "үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч" гэсэн утгаар хэрэглэгдэх болсон байна. - Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч гэж хэн бэ? - Үйлдвэрлэл, худалдаа эрхлэнэ гэж юу вэ?
"Жижиг бизнесийн үүсэл хөгжил, шалтгаан" цааш унших »
Асуугаад бай
Монгол орны экспортын чухал салбарын нэг болон танигдсан аялал жуулчлалын салбарын хөгжилд хувийн хэвшлийнхний үүрэг ач холбогдлыг үнэлээд байршгүй билээ. Мэдээж шинэ зах зээлд орох, шинэ бизнес хийхэд асуултаар, асуудлаар дүүрэн угтдаг нь жам ёсных. Гагцхүү тэрхүү бэрхшээл, саадуудыг хэрхэн давж гарах нь тухайн бизнес эрхлэгчийн туршлага, мэдлэгээс хамааралтай билээ.
"Асуугаад бай" цааш унших »
Чингис хаан дээд сургуулийн 10-н жилийн ойн зураг
Өдгөөгөөс 10-н жилийн өмнө 1999 онд миний бие сонгон авсан мэргэжлээрээ Чингис хаан дээд сургуульд элсэн суралцаж байсан бол өдгөө 7 удаагийн төгсөлт хийгээд байна. Анх 3-н мэргэжлээр 75 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 14 мэргэжлээр 700 гаруй оуютантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
"Чингис хаан дээд сургуулийн 10-н жилийн ойн зураг" цааш унших »
Tour beer - 8
Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгээс сар болгон зохион байгуулдаг ээлжит TOUR BEER аргай хэмжээ энэ удаа уламжлал болсон ЭРТНИЙ НУТАГ ресторандаа өнгөрсөн пүрэв гарагт /2009.10.08/ болж өнгөрлөө. Энэ удаагийн уулзалтанд:
“Аялал жуулчлалын ногоон гэрчилгээжүүлэлт” Аялал жуулчлалын доктор/Ph.D/, профессор Д.Гансүх, МУИС-н ГГФ-н аялал жуулчлалын багш докторант Г.Баатарцоож
“Аялал жуулчлалын багшлах боловсон хүчний хандлага” МУБИС-н ТНУС-н аялал жуулчлалын багш докторант Ө.Амгалан
“Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн тайлан” Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Д.Мөнхтөмөр
гэсэн илтгэлүүд тавигдсан болно.
"Tour beer - 8" цааш унших »
Хэдэн зураг /нэтээс/
Нэтээс цөөн хэдэн зураг авч орууллаа. Flick-н Ганхүү гэдэг залуугийн авсан зураг
"Хэдэн зураг /нэтээс/" цааш унших »
Grand Tour - 2009 арга хэмжээ амжилттай явагдаж дууслаа
ХААИС-аас анх 7 жилийн өмнөөс санаачилан зохион байгуулж ирсэн GRAND TOUR арга хэмжээ 2009 оны Дэлхийн Аялал Жуулчлалын Өдрийг угтан өнгөрсөн 23-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдан явагдаж дууслаа. Энэ жилийн арга хэмжээг анх санаачлан зохион байгуулсан ХААИС-ийн н.Сарангарав багштай хамт олон, МУБИС-БТС-ийн Б.Батболд /тэмцээнийг санаачлагчдын нэг/ багштай хамт олон, Их Монгол ДС-ийн Э.Хишигбаяр баяр багштай хамт олон амжилттай зохион байгууллаа. Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг 52 их дээд сургуулийн тал орчим хувь нь оролцсон энэ удаагийн тэмцээн маш сонирхолтой, өрсөлдөөнтэй явагдсан жилээс жилд чанаржиж буйн тод жишээ болсон гэж ойлгож болно. Мөн уг арга хэмжээний ач холбогдлыг үнэлж БОАЖЯ-ны дэргэдэх Аялал жуулчлалын Үндэсний Төв, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Монголын Зочид Буудлуудын Холбоо, Улаанбаатар хотын Аялал жуулчлалын төв, Монголын Аялал Жуулчлалын Багш, Судлаачдын Нийгэмлэгийн удирдах албан тушаалтнууд, МУ-ы гавъяат уулчин Р.Зориг болоод бусад бизнесийн хүрээнийхэн хүрэлцэн ирсэн болно.
"Grand Tour - 2009 арга хэмжээ амжилттай явагдаж дууслаа" цааш унших »
Монголоос 3500 орчим км-т

Одоогоос 44 өмнө ДЭЛХИЙН БӨМБӨРЦӨГ-ийг тойрохоор Монголын анхны гэр бүлийн дугуйн аялагчид аялаж байсныг БЛОГтоо мэдээлж байсныг мэдэж байгаа байх. Тэгвэл тэд маань энэ цаг мөчид Казакстан улсын АРАЛСК хотод Улаанбаатар хотоос 3500 орчим километрийн зайд явж байгаа гэсэн мэдээлэл ирлээ. Удахгүй аян замын зурагнууд оруулах болно.

Хуулбар 1
Сонирхолтой хэдэн зураг болохоор нь нэтээс татаж аваад энд оруулчихлаа. Мэдээж Монголын тухай. Нүүдэлчин ард түмэн уулынхаа ар урдгүй ингээд л тараад сууна даа.
"Хуулбар 1" цааш унших »
Урлагийн алтан үеийнхэн
Энэ удаад блогтоо Монголын урлагт Бөмбөгөр ногооныхон хэмээн анх гарч ирсэн уран бүтээлчид болон Монгол улсаа төлөөлж гадаадын Олон улсын уралдаан тэмцээн, тоглолтонд оролцож байсан үеийн фондны зурагнуудаас орууллаа.
"Урлагийн алтан үеийнхэн" цааш унших »
Зайсан толгойгоор зугаалсан нь
Өнөөдөр өглөө гадаа нартай сайхан байхаар нь аппаратаа мөрөвчилж аваад эхнэр хүүгийнхээ хамт Зайсан толгойн ойр орчмоор жаал явж хэдэн зураг дарлаа.  Хойшоо харсан бүрхан багш /мөргөдөггүй юм гэсэн/
"Зайсан толгойгоор зугаалсан нь" цааш унших »
Хялбар аргаар зураач болох арга
Та бүхэн өөрсдийн авсан фото зургаа, эсвэл хэн нэгний авсан фото зургийг тосон будгаар зурсан бол ч бүр гоё болох байжээ гэж бодож байсан бол одооноос бодох хэрэггүй боллоо. Учир нь фото зургийг тосон зураг шиг харагдуулдаг программ гараад нилээн хугацааг өнгөрөөжээ. Энэ программын нэрийг AKVIS Sketch гэдэг. Туршаад үзээрэй.
"Хялбар аргаар зураач болох арга" цааш унших »
Оюу толгойн эргэн тойронд...
Монгол орны маань хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг болох Өмнөговь аймгийн зүүн захын олны анхааралд байгаа сум бол Ханбогд билээ. Мэдээж энэ нутгийн газар доорхи ашигт малтмал нь улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой хэмээн ярьж буй хэдий ч энэ нутагт үзэж харах зүйл юу байна гэдгийг тэр болгон мэдэхгүй хүмүүс мэддэгээсээ олон байх. Иймд энэ нийтлэлээр Ханбогдын нутагт орших байгалийн болоод түүхийн онц сонирхолтой зүйлсүүдийг баримтжуулан /зургаар/ харуулахыг зорьлоо. 2007 оны 2 сард аялсан үеийн хэдэн зургуудыг орууллаа. Энэ чиглэлийн бусад зургийг энэ линк-р орж сонирхоорой. Цогзолын хийд
"Оюу толгойн эргэн тойронд..." цааш унших »
"Хархорин -13 дугаар зуун" цогцолборын загвар төсөл шалгаруулах уралдаан
Нэг. Уралдааны зорилго Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, соёлын  дурсгалууд болох  13 дугаар зууны Монголын эзэнт гүрний эртний  нийслэл Хархорум хотын туурь, буддын шашны төв Эрдэнэзуу хийдийг түшиглэн соёлын аялал жуулчлалын  шинэ бүтээгдэхүүн "Хархорин -13 дугаар  зуун" цогцолбор барьж байгуулах  шилдэг санаа,  уран сэтгэмж, зөв шийдэл, макет загварыг шалгаруулахад төслийн зорилго оршино.
""Хархорин -13 дугаар зуун" цогцолборын загвар төсөл шалгаруулах уралдаан" цааш унших »
TIGER LEAGUE - 2009

"TIGER LEAGUE - 2009" цааш унших »
(Нийт: 170)